Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Батзаяагийн Эрдэнэбаяр.
- 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
Энэ жил 22 настай манай тамирчны хувьд шинээр төрөн гарч буй залуу тамирчин. Эрэгтэйчүүдийн -81кг жинд манай улсын хувьд ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарын шилдэг тамирчид барилдаж байсан жин.
"Токио-2020" зуны олимпын наадамд эрэгтэйчүүдийн -81 кг жинд Монгол Улсын тамирчин Саид Моллай барилдаж мөнгөн медаль хүртэж байсан.
А.Сүх