Гурилын үнэ нэмэгдэх болсонтой холбогдуулан "Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос мэдээлэл хийж байна.
Тэд “Монгол Улсад нийт 70 орчим гурилын үйлдвэр бүртгэлтэй байдаг. Энэ оны байдлаар найман гурилын үйлдвэр тогтвортой бус байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Найман гурилын үйлдвэр мянга орчим ажлын байртай. 900 мянган тонн улаан буудай нийлүүлэх хүчин чадалтай.
Өнгөрсөн онд улаан буудайг 700 төгрөгөөр худалдан авч нэгдүгээр гурилаа 1200 төгрөгөөр борлуулж байсан. Харин энэ жил улаан буудайн үнэ нэг тонн тутам нь нэг сая 200 мянган төгрөг болон нэмэгдсэн. 71 хувийн үнийн өсөлт бий болсон. Техник, урсгал зардлын өртөг нийлээд 40 хувиар өссөн.
Үүнээс шалтгаалан гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу 1.600.000-1.800.000 төгрөг хүртэл үе шаттайгаар нэмэгдэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
Улаанбуудай тариалахад хөрснөөс бусад нь импортын бүтээгдэхүүн байдаг. Тухайлбал, Зах зээл дээр түүхий эдийн өссөнтэй холбоотой гурил үйлдвэрлэх зардал 40 хувиар нэмэгдсэн. Ажилчдын цалин 20 хувиар өссөн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг гадаадаас өндөр үнээр авч байна. Тиймээс зөвхөн нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг хэлэхэд 1800 төгрөг болсон” гэв.
Д.Батчулуун