Монголчууд бид Үндэсний их баяр наадмаар хамгийн шилдэг бөхийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Харин хамгийн шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" ирэх сарын 3-наас зохион байгуулагдах бөгөөд бүтэн улирлын турш үргэлжилнэ.
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно. Тухайлбал, алтан цомын төлөөх багийн барилдаанд аймаг тус бүрийн шилдэг зургаан бөхөөс бүрдсэн 32 баг оролцох юм. Урьдчилсан хоёр шатанд 32 баг сугалаагаар оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм. Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлээд буй.
Ийнхүү уншигч та бүхэнд "Алтан цомын төлөөх барилдаанд" оролцож буй 32 багийн оноолтыг цувралаар танилцуулж байна.
ОНООЛТ-1
Архангай аймгийн эсрэг Хэнтий аймаг өрсөлдөнө. Хоёр аймгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
АРХАНГАЙ АЙМАГ
1. Улсын гарьд М.Бадарч
2. Улсын харцага Б.Зоригтбаатар
3. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
4. Аймгийн арслан С.Сүхбат
5. Цэргийн арслан Л.Отгонбаатар
6. Аймгийн арслан Э.Мөнхжаргал
ХЭНТИЙ АЙМАГ
1. Улсын арслан Э.Оюунболд
2. Улсын харцага Г.Бадрах
3. Аймгийн арслан Ш.Отгонтөгс
4. Аймгийн арслан Д.Алтанцоож
5. Аймгийн арслан О.Эрдэнэбат
6. Аймгийн заан Б.Түвшинтөгс
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)