Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч
- 2022 оны ААШТ-ий алтан медаль
- 2021 оны "Баку" гранд сламын мөнгөн медаль
- 2020 оны "Дюсселдорфд" гранд сламын хүрэл медаль
- 2019 оны “Екатеринбург” гранд сламын хүрэл медаль
- 2018 оны "Дюсселдорфд" гранд сламын хүрэл медаль
- 2016 оны "Улаанбаатар" гран-при мөнгөн медаль
- 2022 оны "Загриб" гран-при хүрэл медаль
- 2018 оны "Хөх хот" гран-при хүрэл медаль
- 2019 оны "Оверварт" нээлттэй тэмцэээний алтан медаль
Дэлхийн чансаанд 2546 оноотойгоор 11-р байранд бичигдэж байна.
А.Сүх