Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Grand tour аялал жуулчлалын улсын олимпиадын хаалт, дэлхийн аялал жуулчлалын өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ 2022 оны 09 сарын 27-ны өдөр буюу өнөөдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна.
Арга хэмжээний үеэр аяллын зөвлөмж, зочлох үйлчилгээний танилцуулга, салбарын хүний нөөцийг бэлтгэж буй их, дээд сургуулиудын талаар иргэд олон нийтэд нээлттэй мэдээ, мэдээлэл өгөхөөр аялал жуулчлалын салбарын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болж байна.