Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -73 кг жинд барилдах Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин, Сүхбаатарын одонт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар.
- 2021 оны "Токио-2020" зуны олимпын наадмын хүрэл медаль
- 2014 оны "Залуучуудын ДАШТ"-ий мөнгөн медаль
- 2015 оны "Залуучуудын ДАШТ"-ий мөнгөн медаль
- 2022 оны "Улаанбаатар" гранд сламын мөнгөн медаль
- 2022 оны "Парис" гранд сламын хүрэл медаль
- 2021 оны "Абу Даби" гранд сламын алтан медаль
- 2021 оны "Баку" гранд сламын хүрэл медаль
- 2021 оны "Тбилис" гранд сламын алтан медаль
- 2021 оны "Ташкент" гранд сламын алтан медаль
- 2020 оны "Дюсселдорфд" гранд сламын хүрэл медаль
- 2020 оны "Парис" гранд сламын хүрэл медаль
- 2019 оны "Парис" гранд сламын мөнгөн медаль
- 2018 оны “Екатеринбург” гранд сламын алтан медаль
- 2018 оны "Парис" гранд сламын хүрэл медаль
- 2015 оны "Абу Даби" гранд сламын мөнгөн медаль
- 2018 оны "Хөх хот" гран-при хүрэл медаль
- 2017 оны "Гааг" гран-при хүрэл медаль
- 2015 оны "Улаанбаатар" гран-при хүрэл медаль
- 2015 оны "Самсун" гран-при хүрэл медаль
Дэлхийн чансаанд 4570 оноотойгоор 3-р байранд бичигдэж байна.
А.Сүх