"Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг УИХ-д өргөн барилаа. Энэ үеэр тус хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ.
Тэрбээр "Хүнээ хайрлаж чадахгүй байж амьтны эрх яриад байна гэх шүүмжлэл их байсан. Энэ байгальд зөвхөн бид л амьдраагүй. Бид хажуудаа байгаа тэжээвэр амьтдаа хайрлах ёстой.
Хүн хүнээ хайрлахаас гадна байгаль орчин, эргэн тойрондоо бид энэрэнгүй хүнлэг байдлаа ч гаргах хэрэгтэй.
Хэцүү цаг үед энэрэнгүй үзэл, хүүхэд багаасаа бусдыг хайрлах үзлийг үүгээр ч дамжих боломжтой гэж бодсоны үндсэн дээр хуулийн төсөлд гар бие оролцсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (11)