Пара паэрлифтингийн Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Гүржийн нийслэл Тбилисид болж байна.
Тус тэмцээнд манай улсаас паралимпийн алт, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпэлжээ өөрийн багш гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын хамт оролцож байгаа бөгөөд 107 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.
Түүний жинд Украин, Молдав, Польш, Гүрж, Болгар, Нидерланд, Францын тамирчид өрсөлдөж манай тамирчин эхний оролдлогоороо 242 кг өргөснөөр аваргалах болзлоо биелүүлжээ. Э.Содномпэлжээ 2, 3 дахь оролдлогоороо 248, 254 кг-ыг захиалж өргөсөн ч тооцоогүй аж.
ЭХ СУРВАЛЖ: MGL SPORT