Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм. Мөн Монголын жүдо бөхийн холбооноос 60, 66, 48, 57 кг-ын жинд тамирчдаа давхарласан.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин “Сүлд” спорт хороо, “Жи Мобайл” компанийн тамирчин, ОУХМ Ганболдын Хэрлэн.
- 2017 оны "World Masters" алтан медаль
- 2019 оны "World Masters" мөнгөн медаль
- 2022 оны "Унгар" гранд сламын хүрэл медаль
- 2022 оны "Тель-Авив" гранд сламын хүрэл медаль
- 2021 оны "Тбилис" гранд сламын хүрэл медаль
- 2014 оны "Абу Даби" гранд сламын хүрэл медаль
- 2017 оны ААШТ-ий хүрэл медаль
- 2019 оны "Будапешт" гран-при алтан медаль
- 2019 оны "Монреал" гран-при алтан медаль
- 2013 оны "Майами" гран-при алтан медаль
- 2012 оны "Чиндао" гран-при алтан медаль
- 2017 оны "Ташкент" гран-при мөнгөн медаль
- 2013 оны "Чиндао" гран-при мөнгөн медаль
- 2018 оны "Анталяа" гран-при хүрэл медаль
- 2015 оны "Улаанбаатар" гран-при хүрэл медаль
- 2015 оны "Загриб" гран-при хүрэл медаль
- 2014 оны "Чежү" гран-при хүрэл медаль
- 2014 оны "Ташкент" гран-при хүрэл медаль
- 2014 оны "Астана" гран-при хүрэл медаль
- 2013 оны "Ташкент" гран-при хүрэл медаль
- 2013 оны "Улаанбаатар" гран-при хүрэл медаль
Дэлхийн чансаанд 1874 оноотойгоор 14-р байранд бичигдэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (2)