Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно.
Узбекистаны нийслэл Ташкентад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д 85 орны эрэгтэй 307, эмэгтэй 259, нийт 566 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
ДАШТ эхлэхтэй холбойтоогоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү барилдана.
- 2021 оны "Будапешт" ДАШТ-ий хүрэл медаль
- 2022 оны "Нур-Султан" ААШТ-ий алтан медаль
- 2019 оны "Чиндао", "World Masters" хүрэл медаль
- 2022 оны "Парис" гранд сламын алтан медаль
- 2021 оны "Ташкент" гранд сламын мөнгөн медаль
- 2018 оны "Осака" гранд сламын хүрэл медаль
- 2019 оны "Дюсселдорфд" гранд сламын хүрэл медаль
- 2019 оны "Баку" гранд сламын хүрэл медаль
- 2020 оны "Парис" гранд сламын хүрэл медаль
- 2021 оны "Абу Даби" гранд сламын хүрэл медаль
- 2022 оны "Улаанбаатар" гранд сламын хүрэл медаль
- 2017 оны "Гааг" гран-при алтан медаль
- 2017 оны "Хөх хот" гран-при хүрэл медаль
- 2019 оны "Хөх хот" гран-при хүрэл медаль
Дэлхийн чансаанд 3930 оноотойгоор 2-р байранд бичигдэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (3)