Жил бүрийн намар, хавар “Автомашингүй өдөр” зохион байгуулдаг. Тэгвэл өнөө жил энэ өдрийг есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах бөгөөд эл өдрийн 13:00 цагт Д.Сүхбаатарын талбайд таеквондогийн ОУХМ Б.Отгонбаяр гарын алга болон өврийг 1 минутын хугацаанд солбиж суниах төрлөөр гиннесийн дээд амжилтыг шинэчлэх болсон нь онцгой үйл явдал юм.
Тэр гиннесийн амжилтыг шинэчлэхээр өмнө нь гурван удаа хүч сорьсон удаатай. Гарын алга болон өврийг сольбож суниах төрлийн дэлхийн дээд амжилт шинэ төрөл Б.Отгонбаяр энэ амжилтыг 80 болгон шинэчлэх зорилготой байгаа гэнэ.
Энэ үйл явдлыг гиннесийн албан ёсны онлайн шүүгч дэнслэх бол манай улсаас гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, МҮИС-ийн фитнессийн багш, дасгалжуулагч С.Даваагив, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч багш Х.Гэрэлцогт, А.Гантулга нар хөндлөнгийн шүүгчээр оролцох юм байна.