Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй 9 нийт 18 жүдоч хүч үзнэ.
ДАШТ эхлэхтэй холбойтоогоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Хорлоодойг танилцуулж байна.
- 2022 оны Улсын аварга
- 2022 оны “Улаанбаатар” гранд сламын хүрэл медаль
- 2021 оны “Абу Даби” гранд сламын хүрэл медаль
- 2021 оны “Баку” гранд сламын хүрэл медаль
- 2021 оны “Парис” гранд сламын хүрэл медаль
- 2022 оны ААШТ-ий хүрэл медаль
- 2019 оны “Ташкент” гран-при мөнгөн медаль
- 2015 оны “Улаанбаатар” гран-при хүрэл медаль
- 2019 оны “Прага” Европын нээлттэй тэмцээний мөнгөн медаль
- 2018 оны “Хонконг” Азийн нээлттэй тэмцээний мөнгөн медаль
- 2018 оны “Тайвань” Азийн нээлттэй тэмцээний мөнгөн медаль
- 2018 оны “Варшав” Европын цомын мөнгөн медаль
- 2017 оны “Хонконг” Азийн нээлттэй тэмцээний мөнгөн медаль
Дэлхийн чансаанд 3139 оноотойгоор 9-р байранд бичигдэж байна.
А.Сүх