"Монгол орноо хонгоос салгая" аян Баян-Өлгий аймагт өрнөж байна. Хар нуур -Ховд голын сав газрын захиргаанаас санаачлан Баян-Өлгий аймгийн БОАЖ-ын газар, Толбо сумын ЗДТГ-тай хамтран аялагчид ихээр ирдэг Толбо нуурын эрэг орчмоор 5 га талбайг цэвэрлэлээ.
Уг ажлыг 21 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж 4 тонн хог хаягдлыг ачиж устгалд оруулав.
Хогны бүтцийг авч үзвэл 50 % архины шил,пивоны лааз, 30% хуванцар сав, 20% гялгар уут, ариун цэврийн цаас, сальфeтка байна хэмээн БОАЖЯ мэдээллээ.