Энэ ням гарагт машингүй өдөр болох талаар албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөлч Н.Сугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ бүтэн сайн өдөр буюу есдүгээр сарын 25-ны автомашингүй өдөр болно. Энэ өдөр 19-н томоохон зах худалдааны төв болон 100 айл орчмын барилгын материалын бүх зах, дэлгүүр ажиллахгүй.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийг автомашинаас татгалзаж, явган алхахад таатай орчныг бүрдүүлэх зорилгыг баримталж буй.
Тухайлбал 2022 онд Бага тойруугийн 13 байршилд явган хүний замыг шинэчилсэн, хашаа, хайсуудыг буулгаж оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Эдгээр ажлуудыг автомашингүй өдөрт оролцож буй иргэд анзаарч хараарай. Хийгдсэн ажлууд нь иргэдэд тав тухтай орчныг бүрдүүлж чадсан эсэхэд санал шүүмжлэлээ чөлөөтэй хэлэхийг хүсэж байна" гэв.
Д.Батчулуун