Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Манай улсаас оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчид тодорсон. Монголын жүдо бөхийн холбооноос 60, 66, 48, 57 кг-ын жинд тамирчдаа давхарласан.
Узбекистаны нийслэл Ташкентад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д 85 орны эрэгтэй 311, эмэгтэй 261, нийт 572 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
ДАШТ эхлэхтэй холбойтоогоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Монгол Улсын шигшээ багийн хувьд эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох -60кг жинд хоёр тамирчин илгээж байгаагаар онцлог. Энэ жинд 2014 онд гавьяат тамирчин Г.Болдбаатар түрүүлж байсан түүхтэй.
Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Энхтайваны Сумъяабазар.
- 2022 оны Улсын аваргын мөнгөн медаль
- 2022 оны “Улаанбаатар” гранд сламын хүрэл медаль
- Парисын их дуулга тэмцээний шагналт V байр
- Бакугийн их дуулга тэмцээний шагналт V байр
- Португалийн гран при тэмцээний шагналт V байр
- Абу Даби, Тел Авив, Будапештын их дуулга тэмцээнүүдийн шагналт VII байр
- Дэлхийн чансаанд 1992 оноотойгоор 16-р байранд бичигдэж байна.
Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд.
- Монгол Улсын хошой аварга
- Ази тивийн АШТ-ий хүрэл медаль
- Ази тивйин АШТ-ий шагналт V байр
- Парисын их дуулга тэмцээний хүрэл медаль
- Загребын гран при тэмцээний хүрэл медаль
- Улаанбаатар, Будапештын их дуулга тэмцээнүүдийн шагналт V байрын амжилттай. Дэлхийн чансаанд 2049 оноотойгоор 13-р байранд бичигдэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)