Монголын бүх ард түмний спортын наадмын хөлбөмбөгийн шигшээ тэмцээн өчигдөр Шинэ яармаг болон “ДЦС-4” талбайд болов. Тэмцээнд 12 аймаг, дөрвөн дүүргийн 270 гаруй тамирчин өрсөлдлөө.
- Дархан-Уул аймгийн баг алтан медаль,
- Орхон аймаг мөнгөн медаль,
- Баянгол дүүрэг хүрэл медаль хүртлээ.
Тэмцээн есдүгээр сарын 9-16-ны хооронд болсон бөгөөд алтан медалийн төлөөх тоглолтод Дархан-Уул аймгийн баг Орхон аймгийн багийг 3:0-ээр буулган авлаа.
Дархан-Уул аймгийн багаас О.Мөнхсайхан, П.Ууганбаяр, А.Нармандах нар гоол оруулсан бол хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд Баянгол дүүргийн баг Доронд аймгийн багийг 4:1-ээр хожив. Энэ тоглолтод Баянгол дүүргээс Т.Дөлгөөн, С.Гал-Эрдэнэ, Ч.Тэмүүжин, Г.Билгүүн нар гоол оруулсан бол эсрэг багаас Д.Анхбаяр гоол орууллаа.