Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж байна. Эрэгтэй төрлийн хамгийн хөнгөн жин болох 57 кг-д З.Занабазар хүрэл медаль хүртлээ.
Шөвгийн наймд АНУ-ын Томас Патрикт ялагдсан тэрээр дагах барилдаанд Австралийн тамирчныг ялж улмаар хүрэл медалийн төлөө Хятадын бөхийг унагаж дэлхийн аваргаас анхны медалиа авлаа.