МУГТ П.Орхоны барилдах эрх өнөөдөр сэргэж байна. П.Орхон нь 2016 оны И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд Японы алдарт бөх Каори Ичотой финалдаж 10:0-ээр цэвэр ялж аваргын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй.
Үүний дараа 2017 онд Парист болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -63 кг жинд алтан медаль хүртэж, түүний дараа жил буюу 2018 оны Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ээлжит алтан медалиа хүртсэн.
Гэвч тус тэмцээнд алтан медаль хүртсэний дараагаар П.Орхоныг сэргээш хэрэглэсэн асуудлаар дөрвөн жил барилдах эрхийг нь хассан. Тэгвэл түүний барилдах эрх өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр сэргэж байгаа юм.
Харин энэ өдрүүдэд Серби улсын Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа юм. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 10 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улс гурван мөнгөн медаль хүртээд байна.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)