“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн өрсөлдөөн өчигдөр өндөрлөлөө. Нийт 43 орны бүсгүйчүүд өрсөлдсөн бөгөөд манай баг 72 оноогоор дөрөвдүгээр байрт орж арванхоёрдугаар сарын 10-11-нд АНУ-ын Айова мужийн Коралвилл хотод болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор баталгаажууллаа.