Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Белградын дэвжээнд хагас шигшээд “Токио-2020” олимпийн мөнгө, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга Гүржийн Гено Петриашвилиг 4:2-оор ялж финалд шалгарлаа.
М.Лхагвагэрэл өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд өөр нэгэн алдарт бөх, олимп, дэлхийн аварга Туркийн Таха Ахгультай барилдана.
Эх сурвалж: MGL sport
Сэтгэгдэл (2)