Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Сербийн нийслэл Белградын хотын 18 мянган хүний суудалтай "Stark Arena"-д сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны эрэгтэйчүүдийн барилдаан эхэлж байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 125 кг жингийн барилдаанууд болох юм. Эдгээр жинд манай улсаас дараах тамирчид зодоглох бөгөөд барилдааны оноолтыг танилцуулж байна.
- 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн Азербайжаны Жошгун Азимовтой
- 79 кг-ын жинд А.Дөлгөөн Конгогийн Энди Кабейя Мукендитэй
- 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ Молдавын Иван Ичизлитэй
- 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл Дэлхийн чансааны 4 дүгээр байрт байгаа тул эхлээд гоц мөргөжээ.