"Монголын Олимп" хэмээгддэг Монголын бүх ард түмний спортын XV наадмын шатрын шигшээ тэмцээн есдүгээр сарын 10-14-ний хооронд “Тусгаар тогтнол”-ын ордонд болж 21 аймаг, есөн дүүргийн нийт 60 (эрэгтэй, эмэгтэй) шатарчин оролцлоо. Уг тэмцээн нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог онцлогтой.
Монгол Улсад их мастер цолтон найм байдгаас гурав нь, эмэгтэй их мастер цолтон долоо байдгаас дөрөв нь энэ удаагийн тэмцээнд оюун ухаанаа сорьсон юм.
Эрэгтэй ангилалд:
- Дундговь аймгийн тамирчин, спортын мастер Хуягцогтын Итгэлт таван хожил, дөрвөн тэнцээтэй долоон оноогоор тэргүүн байр эзэлжээ. Түүний хувьд Монголын бүх ард түмний спортын наадмын хамгийн залуу оролцогч ба тус наадмын анхны түрүүгээ хүртсэн юм.
- Мөнгөн медалийг Өвөрхангай аймгийн шатарчин, их мастер Гомбосүрэнгийн Мөнхгал
- Хүрэл медалийг Хэнтий аймгийн тамирчин, их мастер Дамбасүрэнгийн Батсүрэн хүртсэн.
Эмэгтэй ангилалд:
- Баянзүрх дүүргийн тамирчин, их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул долоо хожиж, хоёр хожигдолтой долоон оноогоор алтан медаль хүртэв. Б.Мөнгөнтуул тус наадмын гурав дахь медалиа гардаж буй бөгөөд 2004 онд алт, 2012 онд мөнгөн медаль хүртэж байсан нэгэн юм.
- Дэд байрт Өвөрхангай аймгийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Энхсайханы Хулан орсон.
- Гутгаар байрт Баянгол дүүргийн тамирчин, Олон улсын мастер Дуламсүрэнгийн Янжиндула оржээ.
Багийн дүнгээр
- Өвөрхангай аймаг
- Баянзүрх дүүрэг
- Хэнтий аймаг шалгарсан байна.
Өвөрхангай аймгийн баг Монголын бүх ард түмний спортын наадмын шатрын спортын анхны багийн алтан медалиа хүртсэн болохыг Монголын Шатрын Холбооноос мэдээллээ.