Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Сербийн нийслэл Белградын хотын 18 мянган хүний суудалтай "Stark Arena"-д сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн.
Монголын баг тамирчид есдүгээр сарын 12-ны өдрөөс буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 62,55 кгд тэмцээнээ эхлүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны эрэгтэйчүүдийн барилдаан эхэлж байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 125 кг жингийн барилдаанууд болох юм. Эдгээр жинд манай улсаас дараах тамирчид зодоглоно.
- 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн
- 79 кг-ын жинд А.Дөлгөөн
- 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ
- 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл нар зодоглоно.
Эх сурвалж: MGL sport