Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч, Тайваний оюутны лигийн аварга MVP, 3×3 лигийн аварга Д.Баясгалан Тайваний дээд лиг /Т1/ лигийн Taichung Wagor Suns багтай гэрээ хийж багийнхаа бэлтгэлд хамрагдаж эхэллээ.
Ирэх сарын 30-нд тус баг Д.Баясгаланг зарлах бөгөөд 25 нас хүрсэн оюутны лигт 5 жил заавал тоглосон гадаад тоглогч драфтгүй гэрээ хийж тоглох эрхтэй юм.
Тэрбээр есдүгээр сарын 18-нд мэргэжлийн багийн анхны тоглолтоо хийнэ.