“Осло-2021” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 57 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр дөнгөж сая хагас шигшээд “Рио-2016” олимпийн алт, “Токио-2020” наадмын хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга АНУ-ын алдарт бөх Хелен Марулистэй барилдаж цэвэр ялагдлаа. Ингэснээр манай бөх маргааш өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медалиа ихэрлүүлэх үгүйгээ шийднэ.
Эх сурвалж: MGL sport
Сэтгэгдэл (1)