Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Сербийн нийслэл Белградын хотын 18 мянган хүний суудалтай "Stark Arena"-д сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн.
Монголын баг тамирчид есдүгээр сарын 12-ны өдрөөс буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 62,55 кгд тэмцээнээ эхлүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ны өдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 68, 72 кг жингийн барилдаанууд болох юм. Эдгээр жинд манай улсаас дараах тамирчид зодоглох бөгөөд барилдааны оноолтын танилцуулж байна.
- 57 кг-ын жинд ОУХМ Э.Даваачимэг БНСУ-ын Ким Хьюн Жотой
- 59 кг-ын жинд Б.Эрдэнэсувд Казахстаны Диана Кайюумоватай
- 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа Нигерийн Блессинг Оборудудутай
- 72 кг-ын жинд Э.Даваанасан Канадын Шоуна Куэбектэй тус тус оноолт таарчээ.
Эх сурвалж: MGL sport