Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангайн Монгол Улсын аварга цол хүртсэний талархал, хүндэтгэлийн ёслол өчигдөр болж өндөрлөлөө.
Энэ үеэр Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-ын зүгээс улсын цол хүртсэн бөх, харваач нараа урамшуулжээ.
Тухайлбал, Улсын наадмын түрүү бөхөөр тодорсон О.Хангай аваргыг 200 сая, улсын заан Б.Бат-Өлзийг 50 сая, улсын начин Б.Сосорбарамыг 20 сая, улсын мэргэн харваач Б.Мөнхзоригийг 10 сая төгрөгөөр урамшуулжээ.