Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Ховд” дэвжээ, “Од” групп, "Их Монгол", “СанЭм Жи Ө транс” компанийн бөх О.Хангайн Монгол Улсын аварга цол хүртсэний талархал хүндэтгэлийн наадам Ховд аймгийн төв Жаргалант суманд боллоо.
Хүндэтгэлийн наадамд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Н.Батзаяа, О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдлаа.
Уг наадамд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэлээ.
Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Б.Серик, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарчээ.
Эх сурвалж: MGL sport
Сэтгэгдэл (1)