Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан хагас шигшээд урамтай сайхан барилдаж финалд шалгарлаа. Тэрбээр 1/2 шигшээд энэ жилийн Европын аварга, залуучуудын дэлхийн аварга Шведийн Эмма Малмгренд 2:6-аар дийлдэж яваад өрсөлдөгчөө цэвэр дарж ялсан.
Ийнхүү өнөөдөр хагас шигшээд барилдсан манай хоёр бүсгүй ялалт байгуулснаар маргааш алтан медалийн төлөө барилдана.
Монголын чөлөөт бөхийн тамирчдаас насанд хүрэгчдийн ДАШТ-д шигшээд шалгарсан 29, 30 дахь тохиолдол болж байна. Б.Хулан маргааш шөнө шигшээ барилдаанд АНУ-ын Доминик Парриштай хүч үзэх юм.