Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын барих шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлж байв.
Нийслэлийн төвд байрлах музейн барилгын ажил дуусан, үзмэрүүдийг дэлгэж нийтэд нээлттэй болох дөхөж байна. Тодруулбал музейг аравдугаар сард нээхээр болжээ. Соёлын сайд Ч.Номин музейг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөж буй хэмээн мэдээлж байсан ч хойшлогджээ.
Музейн барилга найман давхар бөгөөд үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж буй.
- Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан
- Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур
- Тавдугаар давхарт Их Монгол
- Зургаадугаар давхарт Эзэнт улс
- Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын
- Наймдугаар давхарт Монгол бахархлын гэсэн үзмэрийн зургаан танхимтай.
Тус музейд түүх, соёлын 10,400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал байх юм.