“Белград-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал дөнгөж сая хагас шигшээд Токиогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн 6 удаагийн аварга, энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Сара Хильдебрандтай хүч үзэв. Тус барилдаанд манай бөх хашир туршлагатай өрсөлдөгчөө тун тооцоотой зоримог шийдэмгий барилдаж 6:2-оор ялснаар өнгөрсөн жилийн ДАШТ-ий медалиа ихэрлүүлэх нь ойлгомжтой болж байна.
Д.Отгонжаргал маргааш энэ жингийн лидер, “Токио-2020” олимпийн наадам, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх Юи Сүсакитай алтан медалийн төлөө барилдана.
Эх сурвалж: MGL sport
Сэтгэгдэл (1)