2023 онд Узбекистан улсад болох Азийн 20 хүртэлх насныханы цомын тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолт Монгол Улсад болох юм. Тухайлбал, Манай шигшээ баг тус шатны Е хэсэгт БНСУ, Шри Ланка, Малайз улсуудтай хуваарилагдсан юм. Тэгвэл тус улсын багууд манай улсын U20 шигшээ багтай тоглохоор Монгол Улсад иржээ. Энэ талаар БНСУ-ын тамирчид мэдээлэл өглөө.
"Манай баг бусад багаас хэд хоногийн өмнө түрүүлж ирсэн. Цар тахлын дараа олон улсын тэмцээн эхэлж буйд баяртай байна. Өрсөлдөгч багуудынхаа тухай мэдээлэлгүй байгаа учир илүү сайн тоглолт хийхийн төлөө хичээх болно. Польшид болсон дэлхийн аваргын тэмцээнд манай баг финалд шалгарч үлдсэн. Харин энэ U20-ийн тэмцээн бол Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн юм.
Манай баг ирэх жил болох Узбекстаны тоглолт болон цаашлаад дэлхийн аваргад шалгарах зорилготой байна. Тиймээс сайн тоглолт үзүүлэх болно.
Монголын хөлбөмбөгийн холбоо талбайгаа шинэхэн зүлгээр сольсон байсан. Манай баг шинэ зүлгэн дээр тоглоход ямар нэг асуудал байхгүй. Тамирчид шинэ зүлгэн дээр бэлтгэл хийхэд сэтгэл хангалуун, сайхан байгаа” гэв.
Д.Батчулуун