2023 онд Узбекистан улсад болох Азийн 20 хүртэлх насныханы цомын тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолт Монгол Улсад болох юм. Тухайлбал, Манай шигшээ баг тус шатны Е хэсэгт БНСУ, Шри Ланка, Малайз улсуудтай хуваарилагдсан юм. Тэгвэл тус улсын багууд манай улсын U20 шигшээ багтай тоглохоор Монгол Улсад иржээ. Энэ талаар Шри Ланк улсын багийн тамирчин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсад ирсэндээ маш их баяртай байна. Цаг агаар манай нутагтай ойролцоо учир таатай байна. Өнөөдөр өглөө ирсэн учир нөхцөл байдалтайгаа танилцаж амжаагүй. Өрсөлдөгч багуудтайгаа уулзаж амжаагүй байгаа учир өрсөлдөгч багуудын талаар мэдээлэл байхгүй байгаа.
Манай U20-ийн шигшээ баг сарын өмнөөс бэлтгэлээ хийсэн. Маш хичээнгүйлэн бэлтгэлээ хийсэн учир энэ тэмцээнд шалгарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Д.Батчулуун