Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Сербийн нийслэл Белградын хотын 18 мянган хүний суудалтай "Stark Arena"-д сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн.
Монголын баг тамирчид есдүгээр сарын 12-ны өдрөөс буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 62,55 кгд тэмцээнээ эхлүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 13-ны өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 65, 76 кг жингийн барилдаанууд болох юм. Эдгээр жинд манай улсаас дараах тамирчид зодоглоно.
- 50 кг-ын жинд Д.Отгонжаргал
- 53 кг-ын жинд Б.Хулан
- 65 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн
- 76 кг-ын жинд Г.Ариунжаргал