Бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Сербийн нийслэл Белградын хотын 18 мянган хүний суудалтай "Stark Arena"-д сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн. Мөн тус ордонд тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа албан ёсоор ёслол төгөлдөр болов. Белградын дэвжээнд таван тивийн дэлхийн 106 орны 800 гаруй тамирчин бөхийн гурван төрөлд ес хоногийн турш өрсөлдөх юм.
Монголын баг тамирчид есдүгээр сарын 12-ны өдрөөс буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 62,55 кгд тэмцээнээ эхлүүлэх юм. Тухайлбал, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 55 кг-д, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-д салхийг хагалж барилдана.
Монголын багийн ахлагчаар Азийн бөхийн холбоо болон Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр ажиллаж байна. Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц. Баярсайхан болон шигшээ багийн дасгалжуулагчдаар удирдуулсан баг тамирчид энэ өдөр Белград дахь ДАШТ-ий бэлтгэлдээ орожээ.
Эх сурвалж: MGL sport
Сэтгэгдэл (1)