Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-ны өдрүүдэд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилджээ. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.
Харин их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн хурц арслан Малшийн Еркебулан нар шалгарсан байна.