Монголын бүх ард түмний спортын XV наадам есдүгээр сарын 8-19-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн наадам спортын 26 төрлөөр 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тухайлбал, олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр болж буй. Ингээд уншигч та бүхэнд Монголын бүх ард түмний спортын XV наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг хуваалцъя.
Монголын бүх ард түмний спортын XV наадмын аэробик, гимнастикийн шигшээ тэмцээн
Тэмцээний холимог хосын төрөлд
- Хэнтий аймгийн А.Гантөгс, Б.Номин нар алтан медаль
- Сүхбаатар аймгийн Б.Хонгорзул, Б.Хаштайж нар мөнгөн медаль
- Чингэлтэй дүүргийн Ө.Ёлка, Б.Ариунзул нар хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
- Хэнтий аймгийн Б.Номин,
- Хөвсгөл аймгийн Б.Оргилдболд нар алтан медаль хүртэв.
Багийн төрөлд
- Сүхбаатар аймаг тэргүүлж,
- Чингэлтэй дүүрэг,
- Хэнтий аймгийн баг удаалсан бол уг тэмцээний нийлбэр дүнгээр Хэнтий аймаг тэргүүн байр эзэлж, Сүхбаатар аймаг, Хөвсгөл аймаг удааллаа.
Монголын бүх ард түмний спортын XV наадмын хүндийн өргөлтийн шигшээ тэмцээн
Тэмцээний эмэгтэйчүүдийн
49 кг-ын жинд
Чингэлтэй дүүргийн Б.Эрдэнэзул 157 кг-ыг өргөж, алтан медаль
Баянгол дүүргийн Ч.Анужин 113 кг -ыг өргөж, мөнгөн медаль
Хөвсгөл аймгийн Ч.Нямзул 85 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв.
Харин эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд
Баянзүрх дүүргийн Ө.Чагнаадорж 244 кг-ыг өргөж алтан медаль
Хэнтий аймгийн М.Очир-Эрдэнэ 203 кг,
Хан-Уул дүүргийн Г.Жавзандорж (188 кг) нар удаах байрт оров.
67 кг-ын жинд
Хэнтий аймгийн У.Амарбаяр 255 кг-ыг өргөж алтан медаль
Баянзүрх дүүргийн Г.Ууганбаяр 148 кг-ыг өргөж мөнгөн медаль
Хэнтий аймгийн Г.Дүүрэнжаргал 212 кг-ыг өргөж хүрэл медаль хүртжээ.
Монголын бүх ард түмний спортын XV наадмын чөлөөт бөхийн тэмцээн
Эрэгтэйчүүдийн 57 кг жинд
1. Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Увс)
2. Батжаргалын Төгс (Булган)
3. Нармандахын Насанбуян (Өмнөговь)
3. Лхамбазмаагийн Мөнх-Од (Өвөрхангай)
65 кг жинд
1. Эрдэнэбатын Төгсжаргал (Дархан-Уул)
2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Завхан)
3. Даваанямын Төрбаяр (Баянзүрх)
3. Батсайханы Далайбаяр (Хөвсгөл)
74 кг жинд
1. Занданбудын Сумъяабазар (Орхон)
2. Ганхуягийн Ханбүргэд (Баянзүрх)
3. Болдбаатарын Сундуйжадамба (Чингэлтэй)
3. Батсүхийн Батбаяр (Увс)
86 кг жинд
1. Мөнхбаатарын Цогтгэрэл (Орхон)
2. Дамжингийн Батзул (Увс)
3. Ган-Очирын Даянбилэг (Баянгол)
3. Баасандоржийн Цэрэндаш (Сүхбаатар аймаг)
97 кг жинд
1. Оргодолын Үйтүмэн (Баянзүрх)
2. Дагвадоржийн Оргилох (Дархан-Уул)
3. Лувсандоржийн Төртогтох (Баянгол)
3. Балтмөнхийн Бадамдорж (Сүхбаатар дүүрэг)
125 кг жинд
1. Энхтүвшингийн Батмагнай (Баянзүрх)
2. Чинбатын Алтангэрэл (Баянхонгор)
3. Даваадоржийн Эрдэнэтулга (Говь-Алтай)
3. Содбилэгийн Ган-Эрдэнэ (Сүхбаатар аймаг)
Эмэгтэйчүүдийн 50 кг жинд
1. Мөнхбатын Мөнхгэрэл (Сонгинохайрхан)
2. Цогт-Очирын Намуунцэцэг (Хэнтий)
3. Бямбасүрэнгийн Мөнхнар (Баянзүрх)
3. Ганбатын Оюундарь (Архангай)
53 кг жинд
1. Чинболдын Отгонтуяа (Дорноговь)
2. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Төв)
3. Батбаатарын Энхцэцэг (Завхан)
3. Баянсангийн Алимаа (Увс)
57 кг жинд
1. Хүрэлхүүгийн Болортуяа (Орхон)
2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Архангай)
3. Батболдын Хишигсүрэн (Өвөрхангай)
3. Баянмөнхийн Отгонтуяа (Баянзүрх)
62 кг жинд
1. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
2. Батсүхийн Ганцэцэг (Дархан-Уул)
3. Батхуягийн Анударь (Говь-Алтай)
3. Баяраагийн Майцэцэг (Баянгол)
68 кг жинд
1. Зоригтын Болортунгалаг (Хэнтий)
2. Алтансүхийн Даваажаргал (Налайх)
3. Баасанхүүгийн Дэлгэрцэцэг (Өмнөговь)
3. Доржсүрэнгийн Цогзолмаа (Орхон)
Сүүлийн өдрийн медальтнууд:
76 кг жинд
1. Найгалсүрэнгийн Загардулам (Өвөрхангай)
2. Ган-Очирын Уртнасан (Чингэлтэй)
3. Бадрахын Одончимэг (Баянзүрх)
3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Баянгол)
Гэрэл зургийг Доржсүрэнгийн Энхсайхан
Монголын бүр ард түмний спортын XV наадмын таеквондогийн шигшээ тэмцээн
Тэмцээний эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд
Баянзүрх дүүргийн М.Сувд-Эрдэнэ,
53 кг-д Баянзүрх дүүргийн Т.Ганболор,
62 кг-д Чингэлтэй дүүргийн Ц.Ичинхорлоо нар алтан медаль хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд
Чингэлтэй дүүргийн Б.Соёл-Эрдэнэ,
80 кг-д Баянзүрх дүүргийн Ц.Баянбат нар аваргалав.
Эмэгтэй: 49 кг жинд
1.Б.Учрал (Баянзүрх дүүрэг)
2.О.Очмаа (Ховд аймаг)
3.П.Мэнджаргал (Говь-алтай аймаг)
4. Л.Бадам (Баянгол дүүрэг)
57 кг жинд
1.Д.Бямбажаргал (Чингэлтэй дүүрэг)
2.С.Энхлэн (Баянзүрх дүүрэг)
3.Э.Алтантуяа (Дорноговь аймаг)
4.Т.Алтансувд (Сонгинохайрхан дүүрэг)
62 кг жинд
1.Д.Ангирмаа (Налайх дүүрэг)
2. Р.Алтантуяа (Орхон аймаг)
3.Э.Номиндарь (Дундговь аймаг)
4.У.Будсүрэн (Баянгол дүүрэг)
Эрэгтэй: 58 кг
1. Т.Энхжин (Чингэлтэй дүүрэг)
2. П.Дүүрэнжаргал (Баянзүрх дүүрэг)
3. Б.Эрхэмбаяр (Сүхбаатар дүүрэг)
4. Е.Пүрэвдаш (Сонгинохайрхан дүүрэг)
68 кг жинд
1.Д.Чинзориг (Баянзүрх дүүрэг)
2.А.Азбаяр (Чингэлтэй дүүрэг)
3.Т.Одбаяр (Орхон аймаг)
4.Э.Төгөлдөр (Сэлэнгэ аймаг)
80 кг жинд
1.А.Азбаяр (Чингэлтэй дүүрэг)
2.П.Тэмүүжин (Баянзүрх дүүрэг)
3.О.Билгүүнбат (Сонгинохайрхан дүүрэг)
4.П.Золжаргал (Ховд аймаг
Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын шигшээ тэмцээн
- Эрэгтэйчүүдийн ангилалд Чингэлтэй дүүрэг, “Хилчин” багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт Ш.Буянзаяа түрүүлэв.
- Удаах байрт Баянзүрх дүүргийн тамирчин, Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваахүү,
- Увс аймгийн тамирчин Универсиад наадмын хүрэл медалийг Э.Бадамгарав хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд
- Хан-Уул дүүргийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Гантуул алтан медаль
- Орхон аймгийн тамирчин Ц.Анударь,
- Багануур дүүргийн тамирчин Э.Хишигдэлгэр нар удаалав.
Монголын бүх ард түмний спортын XV наадмын засмал замын дугуйн багийн 50 км-ын зайн уралдаан
- Тэмцээнд Баянзүрх дүүргийн баг түрүүлсэн бөгөөд энэ багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Батбаатар нар багтжээ.
- Харин удаах байрт Хөвсгөл аймаг (Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Б.Мягмарсүрэн, Н.Буянтогтох), Сүхбаатар аймаг (Б.Идэрболд, Д.Эрхэс, Б.Ханхүү, Б.Амартүвшин)-гийн баг орлоо.
Монголын бүх ард түмний спортын XV наадмын засмал замын дугуйн эмэгтэйчүүдийн бөөн гараатай 50 км зайн уралдаан
- Тэмцээнд есөн багийн 14 тамирчин хурд сорьсноос Баянзүрх дүүргийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Солонго 1:43.08.78 цагийн амжилтаар алтан медаль хүртлээ.
- Удаах байрт Хөвсгөл аймгийн тамирчин Ж.Анужин 1:43.10.75 цагийн амжилтаар мөнгөн медаль
- Баянзүрх дүүргийн тамирчин Б.Гэрэлтуяа 1:43.23.64 цагийн амжилтаар хүрэл медалийн тавцанд гарлаа.
Монголын бүх ард түмний спортын XV наадамд дифлимп ширээний теннисний шигшээ тэмцээн
Ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдийн ангилалд
- Баянгол дүүргийн тамирчин Б.Түвшинсанаа алтан медаль
- Ховд аймгийн теннисчин М.Сумъяабэйс,
- Сонгинохайрхан дүүргийн тамирчин Г.Мөнхбадрал нар удаалав.
Харин эмэгтэйчүүдэд
- Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Намуунбайгаль түрүүлсэн бол
- Булган аймгийн тамирчин Н.Халиунаа,
- Баянгол дүүргийн тамирчин Х.Насанжаргал нар мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав.
Монголын бүх ард түмний спортын XV наадмын дифлимпийн ширээний теннисний багийн нэгдсэн дүнгээр
- Баянгол дүүрэг алт,
- Чингэлтэй дүүрэг мөнгө,
- Ховд аймгийн баг хүрэл медаль хүртэж, энэ удаагийн наадмыг өндөрлүүлэв.