Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 10-18 ны өдрүүдэд Серб Улсын нийслэл Белград хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг, тамирчид оролцоно. Дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар, Б.Баяраа, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, Спортын мастер С.Мөнхдуулдах нар ажиллаж байна. Харин эрэгтэй баг, тамирчид
57 кг З.Занабазар
61 кг Н.Наранхүү
65 кг Ц.Цогбадрах
70 кг Э.Тэмүүлэн
74 кг О.Сүлдхүү
79 кг А.Дөлгөөн
86 кг Б.Бат-Эрдэнэ
92 кг Г.Ганхуяг
97 кг Ө.Батзул
125 кг М.Лхагвагэрэл нарын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бол эмэгтэй багт
50 кг Д.Отгонжаргал
53 кг Б.Хулан
55 кг Г.Отгонжаргал
57 кг Э.Даваачимэг
59 кг Б.Эрдэнэсувд
62 кг С.Цэрэнчимэд
65 кг Ө.Пүрэвсүрэн
68 кг Э.Дэлгэрмаа
72 кг Э.Даваанасан
76 кг Г.Ариунжаргал нар оролцож байна.
М.Сүхэхэй