Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын бүх ард түмний спортын XV наадам нээлтээ хийлээ. Тэмцээнд олимпын 18 төрөл, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа гээд нийт 26 төрлөөр явагдана.
Энэ удаагийн наадам чөлөөт бөхийн тэмцээнээр эхэлсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг олимпын жингээр 199 тамирчин өрсөлдөнө.
XV наадамд 21 аймаг, есөн дүүргийн 4500 орчим тамирчид өрсөлдөнө.
Т.Мөнхжаргал