Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын усан сан бүхий 15га газраас 1.5 тонн энгийн хог хаягдлыг цэвэрлэлээ.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр сум усан сан бүхий газар, түүний хамгаалалтын бүс орчмын 15га газрыг 40 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэн, 1.5 тонн энгийн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаяж, 30кг архины шил, 15кг хуванцар, 5 кг лаазыг дахивар хог хаягдал авах цэгт өгсөн байна.