600 сая төгрөгийн бооцоот тулаан хийх МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар жингээ үзлээ.
-57.5 кг жинд боксын төрлөөр Э.Сүхбат, Э.Баярсайхан,
-61 кг жинд холимог тулааны төрлөөр Г.Сайханбилэг, Ц.Отгонбаяр,
-70 кг жинд мэргэжлийн боксын төрлөөр З.Шинэчагтга, Э.Цэндбаатар нар жиндээ орж маргаашын тулаанд ороход бэлэн болжээ.
З.Шинэчагтга: “Маргааш рингэн дээрээ учраа олъё.Рингээ харсан чинь догдлоод доторх харизм хөдлөөд байна. Амжилт хүсье” гэв.
Э.Цэндбаатар: “Найман раунд бүтэн тоглохгүй, надад бодсон юм бий. Жиндээ хүрсэн байна баяр хүргэе. Маргаашийн тоглолтоо хүлээж тэсэн ядаж байна. Рингэн дээрээ учраа олно” гэв.
Тулаан: Есдүгээр сарын 9-ны баасан гарагт 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болно
М.Сүхэхэй