Өвөрхангай аймгийн Политехникийн коллеж АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилагчийн хоёр ангитай болж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймаг болон эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, сувилагчид, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, багш нар оролцов. Тус ангид сувилагчийн дипломын боловсрол эзэмшихээр 63 оюутан бүртгүүлжээ.