Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн ирэх сарын 6-13-ны өдрүүдэд болно. Уг тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад болох бөгөөд манай улсаас оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчид тодорчээ. Тухайлбал, Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм. Мөн Монголын жүдо бөхийн холбооноос 60, 66, 48, 57 кг-ын жинд тамирчдаа давхардуулсан байна.
Дашрамд, Монголын жүдочид дэлхийн аваргаас 4 алт, 4 мөнгө, 19 хүрэл, нийт 27 медалийг эх орондоо авчираад байгаа билээ.
Ташкентэд зодоглох Монголын жүдочид:
Эрэгтэйчүүдийн 60 кг: Энхтайваны Ариунболд
- 60 кг: Энхтайваны Сумьяабазар
- 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү
- 66 кг: Ганболдын Хэрлэн
- 73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар
- 81 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр
- 90 кг: Гантулгын Алтанбагана
- -100 кг: Батхуягийн Гончигсүрэн
- +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 48 кг: Ганбаатарын Наранцэцэг
- 48 кг: Бавуудоржийн Баасанхүү
- 52 кг: Бишрэлтийн Хорлоодой
- 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн
- 57 кг: Мөнхцэдэвийн Ичинхорлоо
- 63 кг: Болдын Ганхайч
- 70 кг: Цэрэндуламын Энхчимэг
- -78 кг: Батбаярын Эрдэнэт-Од
- +78 кг: Амарсайханы Адъяасүрэн