Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн ДАШТ, Серби улсын Белград хотод энэ сарын 10-18-ны хооронд зохион байгуулагдана.
Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор 20 (эрэгтэй 10, эмэгтэй 10) тамирчин өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо.
Белградын дэвжээнд эх орноо төлөөлөн
Эрэгтэйчүүдийн
- 57 кг-ын жинд З.Занабазар,
- 61 кг-д Н.Наранхүү,
- 65 кг-д Ц.Цогбадрах,
- 70 кг-д Э.Тэмүүлэн,
- 74 кг-д О.Сүлдхүү,
- 79 кг-д А.Дөлгөөн,
- 86 кг-д Б.Бат-Эрдэнэ,
- 92 кг-д Г.Ганхуяг,
- 97 кг-д Ө.Батзул,
- 125 кг-д М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн
- 50 кг-ын жинд Д.Отгонжаргал,
- 53 кг-д Б.Хулан,
- 55 кг-д Г.Отгонжаргал,
- 57 кг-д Э.Даваачимэг,
- 59 кг-д Б.Эрдэнэсувд,
- 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд,
- 65 кг-д Ө.Пүрэвсүрэн
- 68 кг-д Э.Дэлгэрмаа,
- 72 кг-д Э.Даваанасан,
- 76 кг-д Г.Ариунжаргал нар зодоглох юм.
А.Сүх