Монголын хөлбөмбөгийн холбооны сахилгын хороо дараах шийдвэрийг гаргалаа. Эргэн сануулбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Моби дээд лигийн есдүгээр сарын 4-ны өдрийн 73 дахь тоглолт Дэрэн болон СП Фалконс клубүүдийн тоглолтын үеэр Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийн тоглогч Тиаго Томайс руу сармагчингийн үйлдэл дүрслэн үзүүлсэн нь Сахилгын дүрэм зөрчсөн гэж үзээд дараах шийтгэлийг оногдуулжээ.
Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрийг таван сая төгрөгөөр, Дэрэн клубийг 10 сая төгрөгөөр, Дэрэн клубийн тамирчдыг ёс зүйн сургалтад хамруулахаар шийдвэрлэв.
Сэтгэгдэл (2)