Хөлбөмбөгийн “Дэрэн”, “СПФ” багууд өчигдөр тоглосон. Тоглох явцдаа клубын хамгаалагч О.Даваадэлгэр 1:2-ын харьцаагаар хожигдож байх үедээ биеийн хэлэмжээрээ сармагчинг дүрслэв. Нэг тоглогч ийм үйлдэл гаргаад зогссонгүй. Тухайлбал, “СПФ” багийн Бразил легионер бөмбөг авах бүрийд “Дэрэн”-гийн хөгжөөн дэмжигчид “monkey” хэмээн орилсон юм.
Энэ үйлдэлд хэн, хэрхэн хариуцлага хүлээх талаар Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Монголын хөл бөмбөгийн холбоо бол ёс зүйтэй байгууллага. Өргөдөл, гомдол ирсэн тохиолдолд ёс зүйн зөвлөлүүд хуралдаад шийдвэр гаргана. Өнөөдөр өглөөний хуралд өргөдөл ирсэн тухай хэлэлцэж, ёс зүйн зөвлөлүүдийг хуралдуулахаар болсон.
Тухайлбал, маргаан таслах, эрх зүйн, ёс зүйн зөвлөлүүд хуралдана. Хуралдаан өнөөдөр болох байх. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдрийн тоглосон “Дэрэн” болон “СПФ” клубынханд эхлээд хүргэнэ” гэв.
Д.Батчулуун