Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Б.Серик энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаар долоо давж улсын заан цол хүртсэн билээ.
Өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр үүний цолны мялаалга наадам Өлгий хотод болж өнгөрчээ.
Тус мялаалга наадамд улсын заан Д.Анар, улсын харцага Н.Батзаяа, О.Мөнх-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Баатарцол, Д.Цэрэнтогтох, А.Давааням, Б.Түвшинтөгс нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдав.
Барилдаанд:
- Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар түрүүлж,
- Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэжээ.
Харин их шөвөгт:
- Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат улсын өсөх идэр начин Нурланы Мустафа,
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарчээ.
Сэтгэгдэл (2)