Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар энэ сарын 9-нд 600 сая төгрөгийн бооцоотой тулалдаан хийхээр болсон. Тэд тулааныхаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МУГТ Э.Цэндбаатар "Тулаанд догдолж байна. Надаас маш том сэтгэлзүй шаардагдаж байгаа. Би ринген дээр гарах хүртлээ өөрийгөө маш их дарж байна. Есдүгээр сарын 9-нд би Э.Шинэчагтагыг урж тасдмаар байна. Би зодно л гэсэн бол зодмоор байна" гэв.
Харин холимог тулаанч Э.Шинэчагтага "Ринген дээр үзэх гээд өөрийнхөө доторхыг бэлдчихсэн байгаа учраас урдаас нь харахад сонин л юм байна. Миний хувьд тулааныг хүлээж авсан. Авах авахдаа Монголын тулааны спортоос дээрээс нь өөрсдийн гэсэн өнцөг, стилээрээ тулалдах гэж байгаа. Тулааны спорт мөнгөтэй салшгүй холбоотой. Тиймээс энэ тулааныг мөнгөний төлөө өөрсдийгөө бэлдэж, энэ хүртэл олон ялалтыг үүсгэсэн. Авч чадсан. Энэ тулааныг би зөвшөөрсөн. Буцаагаад энэ мөнгөн дээр Э.Цэндбаатар ч зөвшөөрсөн. Ямартай ч есдүгээр сарын 9-нд миний хувьд энэ нөхөртэй өөрийнх нь төрлөөр үзэхэд басах зүйл алга. Гэхдээ бас айх зүйл алга. Алалцъя даа л гэж хэлье" гэв.