БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийн үеэр Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Тухайлбал, есдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ. Есдүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна. Есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явуулна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж, хөнгөлөлт урамшууллыг үзүүлэх юм.
Түүнчлэн Солонгосоос Make-up Artist ирж K-Beauty Make Up шоу зохиохоор төлөвлөжээ. Та бүхнийг “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР