Монголын бүх ард түмний XV наадмын шигшээ тэмцээн болохтой холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хороон дарга Д.Жаргалсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “2021 онд байгуулагдах байсан наадам хойшлогдоод энэ онд зохион байгуулагдахаар болсон. Энэ онд гурван наадам зохион байгуулагдах ёстой. Үлдэж буй нэг наадам болох хүүхдийн наадмыг ирэх жил зохион байгуулна. Олимпын наадам зохион байгуулагдсаны дараагийн жил эдгээр наадмууд зохион байгуулагддаг. Наадмын зохион байгуулах хороог миний бие удирдаж, 13 хүнтэй, найман байгууллагын төлөөлөл оролцсон зохион байгуулах хороо ажиллаж байна. Мөн ажлын алба байгуулсан. Энэ алба нь наадам олон төрлөөр болж байгаа учир нэгдсэн зохион байгуулалтыг хангах үүрэгтэй юм.
Энэ удаагийн наадам гурван үе шаттай зохион байгуулагдана. Олимпын 16 төрөл, олимпын бус хоёр төрөл, оюун ухааны спортын хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрөл зэрэг нийт 27 спортын төрлөөр зохион байгуулагдана.
Есдүгээр сарын 8-наас 19-ны өдүүдэд нийт 11 өдрийн турш зохион байгуулагдана.
Наадмын тэмцээнүүдэд 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй баг тамирчид оролцоно. Нийт тамирчид 561 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа амжилттай хангаж байна.
Наадмын нээлтийн үйл ажиллагаа есдүгээр сарын 9-ны өдөр Спортын төв ордонд болно. Арга хэмжээнд Ерөнхийлөгч уригдсан. Медалийн чанараар байр эзлүүлнэ. Мөн таван спортын наадмыг урамшуулахаар төлөвлөсөн” гэв.
Д.Батчулуун